Psst...

Do you want to get language learning tips and resources every week or two? Join our mailing list to receive new ways to improve your language learning in your inbox!

Join the list

Mongolian Audio Request

bakitgul
320 Words / 0 Recordings / 0 Comments
Note to recorder:

Natural speed please. Thank you!

Дэжид тогоо авч гадагш гарснаа:
--Цэдэн--ишээ, тугал ус руу явлаа хэмээн дуудахад хүү зулгааж байсан хавиргаа аяганы шургуулга руу хандуулаад гүйн гарав. Дэжид
хүүтэйгээ зөрөн орж ирээд түрүүчийн сууж байсан газраа суун зуухны амыг тар хийтэл онгойлгоод аргалын дөрвөлжнөөс хатсан хөх
хомоол авч зуухны ам руу чулуудангаа:
-- Нэгэнт л чи цаанаа хань бүлтэй болчихсон юм бол чи бид хоёр ингэж яваад яахав, эртхэн хоёр тийшээ болсон дээр гээд гал нь унтарсан
зуухан дахь аргалын асах эсэхийг хүлээх мэт зуухны харанхуй ам руу ширтэв. Дамба Дэжидийг ийм үг хэлнэ чинээ огт санасангүй. Хаа
нэг ам муруйхдаа ч салах сарних үгийг хэлэн нь бүү хэл өөдөөс нь хараал ч хэлж яваагүй, эзгүй хойгуур нь хонь малаа бүрэн бүтэн
адуулаад болоод байдаг хэрнээ юүхэн дээр ч ингэхүү, тэгэх үү хэмээн ямагт түүний амыг харж түүнээс өөр эр хүн орчлон дээр
үгүй юм шиг явдаг Дэжид ийм үг хэлнэ гэж хэн санах вэ. Гагцхүү энэ үг «Дэжид мэджээ» гэдгийг харуулж байна гэж Дамба мэдэрч
байлаа. Энэ мөч хүртэл зэргэлдээ бригадын Дэлэг өвгөний охин Тогоохүүгээс Дамба салж хагацаж чадахаа байчихаж гэсэн дэл сул яриа
Дэжидийн чихэнд хүрээгүй, хүрлээ ч тэднийд байна гэснээс юү хэтрээ аж гэж санаж явснаас биш бүр иймдээ тулахаар лавтай мэдсэн
гэж Дамба бодоогүй юм. Тэр хоёрын явдал ч ингэтлээ даамжрах юм гэж хэн хэн нь санасангүй. Тийм дээрээс ч Тогоохүүтэй ханилах
нийлэх тухай нэгээхэн ч удаа яриагүй аж. Гэвч Дамба хурал цуглаан, адуу малын эрэл сурлаар гадагш зүглэх бүрдээ Тогоохүү рүү
татагдаж, хаанаас ч гэсэн тэднийхээр дайрч, унагы нь татаж өгчихөөд ч болохноо мордъё хэмээн хоргодсоор, нэг мэдэхэд орой болж
хонох өнжихөд хүрдэг бөгөөд маргааш нь хонож өнжчихсөндөө бантан харихаасаа зүрхшээн хулгасаар өдрийг авч үдшийг үзэн хоног
алгуурласаар хоёр гурав ч хоночихдог болсон учраас Дэжидийн энэ үг Дамбын бодоогүй хэрнээ хүсэн хүлээж явсан ганц үг нь юм шиг
айх ч шиг, баярлах ч шиг болж, бас тулгамдсандаа юу хэлэхээ мэдэхгүй дэмий л гаансаа амандаа зуун асаагаагүй тамхиа хий сорж суув.

Recordings

No Recordings yet

Comments

Overview

You can use our built-in RhinoRecorder to record from within your browser, or you may also use the form to upload an audio file for this Audio Request.

Don't have audio recording software? We recommend Audacity. It's free and easy to use.